Skip to main content

Үйлчилгээний нөхцөл

Хүчин төгөлдөр болсон огноо: 2026 оны 11 дүгээр сарын 17

Энэхүү нөхцөл нь ShareStore гар утасны аппликейшн болон sharestore.mn вэб сайтаар (цаашид «ShareStore» гэх) дамжуулан Англи улсын онлайн дэлгүүрээс бараа захиалж, Монгол Улсад тээвэрлүүлэн авах үйлчилгээг ашиглахтай холбоотой харилцааг зохицуулна.

Та захиалга баталгаажуулахдаа апп дотор «Үйлчилгээний нөхцөлийг зөвшөөрч байна» гэж тэмдэглэснээр энэхүү нөхцөлийг бүрэн уншиж, хүлээн зөвшөөрсөнд тооцогдоно.

1. Ерөнхий зүйл

  1. 1.1.

    ShareStore нь Англи улсад үйл ажиллагаа явуулж буй онлайн дэлгүүр, үйлдвэрлэгч, нийлүүлэгчидтэй үйлчлүүлэгчийг холбож, үйлчлүүлэгчийн захиалсан барааг худалдан авах, шалгаж бүртгэх, Монгол Улс руу тээвэрлэх, гардуулах зуучлалын үйлчилгээ үзүүлнэ.

  2. 1.2.

    Үйлчлүүлэгч энэхүү нөхцөлийг бүрэн уншиж, хүлээн зөвшөөрсөн тохиолдолд захиалгат худалдан авалтын үйлчилгээнд хамрагдах эрхтэй.

  3. 1.3.

    ShareStore нь энэхүү нөхцөлд өөрчлөлт оруулах эрхтэй. Өөрчлөлт нь энэ хуудсанд нийтлэгдсэн өдрөөс хүчин төгөлдөр болох бөгөөд өмнө баталгаажсан захиалгад тухайн үед мөрдөж байсан нөхцөл үйлчилнэ. Үйлчлүүлэгч шинэ захиалга хийхээсээ өмнө нөхцөлтэй тогтмол танилцаж байх үүрэгтэй.

  4. 1.4.

    Хувийн мэдээллийг хэрхэн цуглуулж, ашигладаг талаар «Нууцлалын бодлого»-д тусгасан бөгөөд энэ нь үйлчилгээний нөхцөлийн салшгүй хэсэг болно.

2. Бүртгэл

  1. 2.1.

    Захиалга хийхийн тулд үйлчлүүлэгч утасны дугаар (SMS баталгаажуулах код), Google эсвэл Apple бүртгэлээрээ ShareStore-д бүртгүүлж нэвтэрнэ.

  2. 2.2.

    Үйлчилгээг 18 нас хүрсэн, эрх зүйн бүрэн чадамжтай хүн ашиглана.

  3. 2.3.

    Үйлчлүүлэгч өөрийн нэр, утас, хаяг зэрэг мэдээллийг үнэн зөв оруулж, бүртгэлийнхээ нэвтрэх эрхийг бусдад дамжуулахгүй байх үүрэгтэй. Бүртгэлээр хийгдсэн бүх үйлдлийг тухайн бүртгэл эзэмшигч хариуцна.

  4. 2.4.

    Үйлчлүүлэгч апп-ын тохиргооноос бүртгэлээ устгах боломжтой. Явагдаж буй захиалга, ачаа эсвэл төлөгдөөгүй үлдэгдэл төлбөртэй үед бүртгэлийг устгах боломжгүй.

  5. 2.5.

    Энэхүү нөхцөлийг ноцтой зөрчсөн, хуурамч мэдээлэл ашигласан, залилан хийхийг завдсан тохиолдолд ShareStore тухайн бүртгэлийг түдгэлзүүлэх, хаах эрхтэй.

3. Захиалга

  1. 3.1.

    Захиалгыг ShareStore апп-аар дамжуулан хийнэ. Захиалгын баталгаажуулалт, төлбөр, худалдан авалт, тээвэрлэлт, гардуулах хүртэлх мэдээллийг апп-ын «Захиалга» болон «Карго» хэсэгт харуулна.

  2. 3.2.

    Захиалагч барааны линк, өнгө, размер, тоо ширхэг болон хүлээн авагчийн мэдээллийг үнэн зөв, бүрэн оруулах үүрэгтэй. Эдгээр мэдээлэл нь гаалийн анхан шатны мэдүүлэг болох тул мэдээлэл зөрснөөс үүдэх саатал, торгууль, татварыг захиалагч хариуцна.

  3. 3.3.

    Захиалга дээрх үнэ Англи дахь дэлгүүрийн үнээс зөрсөн, эсвэл барааны мэдээлэл дутуу тохиолдолд худалдан авалт хийгдэхгүй бөгөөд ShareStore захиалагчид апп-ын мэдэгдэл, чат эсвэл утсаар мэдэгдэнэ.

  4. 3.4.

    Захиалагч дэлгүүр тус бүрийн сагсанд Англи доторх хүргэлтийн төрлөө (энгийн, хурдан, үнэгүй хүргэлт гэх мэт) сонгож захиалгаа баталгаажуулна.

  5. 3.5.

    Төлбөрийн зөрүү, мэдээлэл дутуугаас худалдан авалт хойшлогдох хугацаанд бараа дэлгүүрт дуусах, өнгө, размерийн сонголт байхгүй болох тохиолдолд ShareStore хариуцлага хүлээхгүй. Энэ тохиолдолд тухайн барааны төлбөрийг 4-р бүлэгт заасны дагуу буцаана.

  6. 3.6.

    Худалдан авалт хийгдсэн барааны байршил, явцыг ShareStore захиалгын төлөвийг өөрчлөх замаар мэдээлнэ.

  7. 3.7.

    Захиалагч захиалгын төлөвийг тогтмол шалгаж, санал хүсэлтээ тухайн захиалгын чатаар бичиж харилцана.

4. Төлбөр

  1. 4.1.

    Нийт төлбөр дараах хоёр хэсгээс бүрдэнэ:

    • Захиалгын төлбөр — барааны Англи дахь үнэ болон тухайн дэлгүүрийн Англи доторх хүргэлтийн үнэ.
    • Тээврийн төлбөр — барааг Англиас Монгол руу тээвэрлэх зардал.
  2. 4.2.

    Төлбөрийг апп дотор олон улсын төлбөрийн карт ашиглан 100% урьдчилж төлнө. Картын төлбөрийг Stripe төлбөрийн үйлчилгээгээр гүйцэтгэх бөгөөд ShareStore картын дугаар, CVC кодыг хадгалдаггүй.

  3. 4.3.

    Агаарын ачааны тээврийн төлбөр 1 кг тутамд 11 фунт стерлинг байна. 0–1000 грамм ачааг 1 кг-аар, 1000 граммаас дээш бол граммаар бодно. Тарифт өөрчлөлт орсон тохиолдолд апп дотор харуулсан үнэ мөрдөгдөнө.

  4. 4.4.

    Тээврийн жинг бодит жин болон оврын жинг (урт × өргөн × өндөр / 6000, см-ээр) харьцуулж, аль ихээр нь тооцно. Жишээ нь: 90 × 33 × 46.5 / 6000 = 23 кг бол тээврийн төлбөр 23 × 11 = 253 фунт болно.

  5. 4.5.

    Тээврийн төлбөрийг бараа Англи дахь агуулахад ирж, жин нь тодорхой болсны дараа нэхэмжилнэ. Тээврийн төлбөр төлөгдөөгүй ачааг Монгол руу илгээхгүй.

  6. 4.6.

    Төлбөр буцаах тохиолдолд буцаах өдрийн картын ханшаар тооцож, 3–10 ажлын өдөрт төлбөр хийсэн карт руу буцаана. Буцаалттай холбоотой банк, дэлгүүрийн шимтгэлийг суутгаж болно.

5. Тээвэрлэлт

  1. 5.1.

    ShareStore ачааг Англиас Монгол руу агаарын болон газрын замаар тээвэрлэнэ.

  2. 5.2.

    Агаарын ачаа ихэвчлэн сар бүрийн 10, 20-ны өдөр Англиас гарч, ойролцоогоор 1 сарын дотор Монголд ирнэ.

  3. 5.3.

    Газрын ачаа тогтмол хуваарьгүй бөгөөд ойролцоогоор 1.5–2 сарын дотор ирнэ.

  4. 5.4.

    Олон улсын тээврийн ачаалал, гаалийн шалгалт, цаг агаар зэрэг урьдчилан тооцоолох боломжгүй шалтгаанаар хугацаа сунжирч болно. ShareStore-оос шалтгаалаагүй саатлын хариуцлагыг ShareStore хүлээхгүй.

  5. 5.5.

    Хагарч гэмтэх эрсдэлтэй, өндөр үнэтэй барааг захиалагч сайн дураараа даатгуулж болно. Даатгуулаагүй барааны тээврийн явцад гарсан гэмтэл, алдагдлыг ShareStore хариуцахгүй.

  6. 5.6.

    Захиалагч барааг хүлээн авахдаа тоо ширхэг, бүрэн бүтэн байдлыг шалгаж баталгаажуулна. Хүлээн авсны дараа илэрсэн гэмтэл, дутагдлыг ShareStore хариуцахгүй.

  7. 5.7.

    Шуудангийн тухай хуулийн 24 дүгээр зүйлд заасны дагуу дараах зүйлсийг захиалах, тээвэрлэхийг хориглоно:

    • Галт зэвсэг, сум, тэсэрч дэлбэрэх бодис;
    • Цацраг идэвхт болон түргэн шатамхай бодис;
    • Хар тамхи, мансууруулах, хордуулах бодис;
    • Хортон шавьж, ургамал, амьд амьтан;
    • Мөнгөн тэмдэгт (хуульд зөвшөөрснөөс бусад);
    • Түргэн муудах хүнсний бүтээгдэхүүн;
    • Садар самууныг сурталчилсан материал;
    • Монгол Улс болон Их Британийн хуулиар хориглосон, агаарын тээврээр тээвэрлэхийг хязгаарласан бусад зүйл (литийн задгай батарей, аэрозоль, шингэн шатахуун гэх мэт).
  8. 5.8.

    Хориглосон зүйл захиалсан нь илэрвэл ShareStore тухайн барааг тээвэрлэхээс татгалзах бөгөөд үүнээс үүдэх буцаалт, хураалт, торгуулийн зардлыг захиалагч хариуцна.

6. Бараа буцаалт

  1. 6.1.

    Захиалагчийн хүсэлтээр Англи дахь дэлгүүрийн буцаалтын журам (Return Policy)-ын дагуу, түүнд заасан хугацаанд барааг буцааж болно.

  2. 6.2.

    Бараа Монгол руу тээвэрлэгдэхээс өмнө буцаах бол Англи доторх хүргэлт болон буцаалтын зардлыг суутгана.

  3. 6.3.

    Монголд ирсэн барааг буцаах бол Англи руу буцаах тээвэр, торгууль зэрэг бүх зардлыг захиалагч хариуцна.

  4. 6.4.

    Буцаасан барааны төлбөрийг дэлгүүр, нийлүүлэгчээс ShareStore-ийн дансанд бүрэн орж ирсний дараа захиалагчид буцаан олгоно.

  5. 6.5.

    Буцаасан барааны оронд өөр бараа авах бол шинэ захиалга үүсгэж, буцаалтын төлбөрийг шилжүүлэн ашиглах хүсэлтээ чатаар бичнэ.

7. Гаалийн татвар, бүрдүүлэлт

  1. 7.1.

    Гаалийн байгууллага барааг үнэ, тоо ширхэг, жингээр нь шалгаж, саатуулах, татвар ногдуулах эрхтэй (Гаалийн тухай хууль, Гаалийн тариф, гаалийн татварын тухай хууль, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль).

  2. 7.2.

    Татвар ногдох тохиолдолд ихэвчлэн (барааны үнэ + тээврийн зардал) × 15.5% байдлаар тооцогдоно. Хувь хүний хэрэгцээнд зориулсан, хуульд заасан хэмжээнээс бага илгээмж татвараас чөлөөлөгдөж болно.

  3. 7.3.

    Гаалийн татвар, хураамжийг захиалагч хариуцна. Гаальд саатсан тохиолдолд захиалагч үлдэгдэл төлбөрөө төлж, шаардлагатай баримтаа ShareStore-оос авна.

  4. 7.4.

    Гаальд саатсан барааг авахдаа захиалагч иргэний үнэмлэх болон шаардлагатай бичиг баримттайгаа гаалийн салбарт биечлэн очиж бүрдүүлнэ.

8. Гардуулалт, хүргэлт

  1. 8.1.

    Бараа Монголд ирэхэд ShareStore апп-ын мэдэгдлээр мэдээлнэ.

  2. 8.2.

    Захиалагч барааг төлбөрийн үлдэгдэлгүйгээр, иргэний үнэмлэх, жолооны үнэмлэх эсвэл гадаад паспорттойгоо биечлэн ирж авна. Биечлэн ирэх боломжгүй бол төлөөлөгчид итгэмжлэл олгоно.

  3. 8.3.

    Захиалагчийн хүсэлтээр Улаанбаатар хотод болон орон нутагт хүргэлт хийнэ. Улаанбаатар хотын хүргэлтийн үнийг бүсчлэлээр тооцно.

  4. 8.4.

    Орон нутгийн хүргэлтийг хот хоорондын тээврийн байгууллагатай хамтран гүйцэтгэх бөгөөд хүргэлтийн төлбөрийг урьдчилж төлнө.

9. Бараа хадгалах, хураах, устгах

  1. 9.1.

    Монголд ирсэн тухай мэдэгдсэнээс хойш 5 хоногийн дотор барааг авна. Хугацаа хэтэрсэн өдөр бүрт хадгалалтын төлбөр тооцож болно.

  2. 9.2.

    Барааг агуулахад 2 сар хүртэл хадгална. Захиалагчийн хүсэлтээр 1 сараар сунгаж болно.

  3. 9.3.

    Хадгалах хугацаанд аваагүй барааг ShareStore хохирлоо барагдуулах, агуулахаа чөлөөлөх зорилгоор хураах, борлуулах, эсвэл 2 ба түүнээс дээш хүний бүрэлдэхүүнтэйгээр устгах эрхтэй.

  4. 9.4.

    Энэ тохиолдолд урьдчилж төлсөн төлбөр буцаагдахгүй бөгөөд хадгалалт, устгалын зардлыг захиалагч хариуцна.

10. Хариуцлага

  1. 10.1.

    ShareStore нь зуучлагчийн хувьд барааны чанар, баталгаа, үйлдвэрлэгчийн зарласан мэдээллийн үнэн зөвийг хариуцахгүй. Барааны баталгаатай холбоотой асуудлыг тухайн дэлгүүрийн журмын дагуу шийдвэрлэхэд ShareStore туслалцаа үзүүлнэ.

  2. 10.2.

    ShareStore-ийн буруугаас бараа алдагдсан, гэмтсэн тохиолдолд хариуцлагын хэмжээ нь тухайн барааны төлөгдсөн үнэ болон тээврийн төлбөрөөс хэтрэхгүй.

  3. 10.3.

    Байгалийн гамшиг, дайн, хөл хорио, тээвэрлэгч эсвэл төрийн байгууллагын шийдвэр зэрэг давагдашгүй хүчин зүйлээс үүдсэн саатал, хохирлыг ShareStore хариуцахгүй.

  4. 10.4.

    Апп, вэб сайтыг хууль бус зорилгоор ашиглах, системд зөвшөөрөлгүй нэвтрэх, бусдын эрхийг зөрчих, апп-ын агуулгыг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

11. Маргаан шийдвэрлэх

  1. 11.1.

    Энэхүү нөхцөлд Монгол Улсын хууль тогтоомж үйлчилнэ.

  2. 11.2.

    Маргааныг эхлээд тухайн захиалгын чат эсвэл доор заасан холбоо барих хаягаар хандаж, талууд харилцан тохиролцох замаар шийдвэрлэнэ.

  3. 11.3.

    Тохиролцоонд хүрээгүй тохиолдолд Монгол Улсын холбогдох шүүхээр шийдвэрлүүлнэ.

12. Холбоо барих

  1. 12.1.

    Үйлчилгээ, захиалгатай холбоотой асуулт, санал хүсэлтээ ShareStore апп-ын тухайн захиалгын чатаар бичнэ үү. Манай баг ажлын цагаар хариу өгнө.